Шууд Chart

Зарим улс орнууд иргэддээ Иранаас гарах анхааруулга өглөө

2026-02-28 17:15:42

Өнөөдрийн байдлаар Хятад улс Иранд үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан иргэддээ тус улсад зорчихгүй байх, харин одоо байгаа бол аль болох богино хугацаанд орхин гарахыг зөвлөлөө.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Яг одоо Иранд байгаа хятадын иргэд аюулгүй байдлаа хангаж, боломжтой бүх сувгаар аль болох хурдан тус улсаас гарна уу” хэмээн анхааруулсан байна. Энэхүү мэдэгдэл нь Иран улс АНУ-ын болзошгүй цэргийн цохилтын бай болж магадгүй гэсэн эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

АНУ өчигдөр Ираныг заналхийлсэн мэдэгдэл хийсний дараа Израиль дахь Элчин сайдын яамныхаа яаралтай бус чиг үүрэгтэй албан тушаалтнуудад бүс нутгийг орхих зааварчилгаа өгсөн талаар эх сурвалжууд мэдээлжээ. АНУ, Ираны хооронд болсон сүүлийн хэлэлцээ Пүрэв гарагт болсон ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Ираны тал АНУ-ыг хэт өндөр шаардлага тавьж байна хэмээн мэдэгдэж, зарим шаардлагыг буцаах ёстой гэж байр сууриа илэрхийлсэн байна. Олон улсын ажиглагчид энэхүү хэлэлцээг хурцадмал байдлыг намжаах сүүлчийн боломж байж магадгүй гэж харж байсан ч ийнхүү тодорхой ахиц гараагүй байна.

Хоёр улсын харилцаа хурцдаж буйтай холбоотойгоор Автрали, Герман, Энэтхэг, Польш, Серби, Өмнөд Солонгос, Швед зэрэг улс орнууд мөн иргэддээ Иранд зорчихгүй байх, шаардлагатай бол тус улсаас яаралтай гарахыг зөвлөсөн байна.


Зарим улс орнууд иргэддээ Иранаас гарах анхааруулга өглөө  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй