Шууд Chart

АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ

2026-02-28 16:59:52

АНУ болон Израиль 2026 оны 2 дугаар сарын 28-нд Иранд цэргийн цохилт өгч эхэллээ. 

Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах яам Ираны эсрэг урьдчилан сэргийлэх цохилт эхлүүлсэн гэж мэдэгдлээ. Энэ үйл ажиллагаа АНУ-тай хамтран хийгдэж байна гэж олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.

Цохилтууд нь Тегеран болон бусад Ираны хотууд дахь тусгай объект, цэргийн байршлуудыг чиглэсэн гэх мэдээлэл байна. Ираны олон хотод дэлбэрэлт сонсогдож байгаа аж.

АНУ болон Израиль энэ ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэж байгаа гэж олон эх сурвалж мэдээлж байна.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “томоохон дайны ажиллагаа эхэлсэн” гэж мэдэгджээ. Харин Израилийн зүгээс энэ цохилтыг Ираны заналхийллийг арилгах зорилгоор хийсэн гэж тайлбарласан байна.

Мөн Ираны эрх баригчид “хүчтэй хариу өгөхөө бэлэн” гэж мэдэгдсэн байна. Одоогоор хохирол, үр дагаврын талаар тодорхой мэдээлэл алга байна.


АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй