Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Хан Тэнгэрийн Дуудлага ХХК, Силикат Констракшн ХХК, "Булган" дэвжээний бөх, улсын начин Дармаагийн Тамир үзүүрлэв.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, Нэгдэл клуб, "Таван Хан" дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр, Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Кардеш ХХК, Дээдсийн Жигүүр ХХК, "Булган" дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.
Дунд шөвөгт улсын арслан Э.Оюунболд, улсын заан С.Сүхбат, улсын харцага Х.Гантулга, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар нар үлдэв.
Маргааш буюу гуравдугаар сарын 01-ний 13:00 цагаас Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан "Эх орончдын өдөр"-т зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаантай.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
| Булганы таван аваргын нэрэмжит барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ | ||
| Үзсэн: 138 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.