Шууд Chart

Замын хөдөлгөөнд соёлтой бас хариуцлагатай оролцоцгооё!

2025-12-18 09:44:25

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Д-д “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглахыг жолоочид хориглоно” гэж заасан байдаг.

Замын хөдөлгөөнд оролцох үедээ гар утсаар ярих, оролдох зэрэг нь жолоочийн анхаарлыг бууруулж, аюулгүй жолоодлого хийх, аливаа аюул саадыг урьдчилан харах боломжийг 80 хувь хүртэл бууруулж, шаардлагатай үед тээврийн хэрэгслийг зогсоох үед шаардагддаг жолоочийн самбаачлах хугацааг 46 хувь хүртэл бууруулдаг байна.

Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад жолооч таны зөв дадал, энгийн соёл маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Та жолоо барих үедээ гар утас болон түүнтэй ижил төстэй зүйлийг гарны оролцоотойгоор ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төв


Замын хөдөлгөөнд соёлтой бас хариуцлагатай оролцоцгооё!  
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй