2025 оны арванхоёрдугаар сарын 22-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгорооор, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд нутгийн зарим газраар, 23, 24, 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 28-нд ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 28-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 29-34 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
| Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
| Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.