Шууд Chart

Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ

2025-12-22 13:33:11

Ой, ойн дагалт баялгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгджээ. Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу улсын хэмжээнд Ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтад нийт 1626 иргэн, 206 ойн мэргэжлийн байгууллага, 23 ойн нөхөрлөл, 37 мод, модон материалын зах хамрагдаж 509 зөрчлийг илрүүллээ. Үүнээс 80 хувийнх нь зөрчлийг арилгуулаад байна.

Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 5 объектын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 248 иргэн, хуулийн этгээдэд нийт 156.750.000 төгрөгийн шийтгэл, ойн санд хохирол учруулсан 52 иргэн, хуулийн этгээдэд 205.706.000 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулж, 312м3 мод, модон материал, 356кг ойн дагалт баялаг, 8 тоног төхөөрөмж, 2 автомашиныг хураан авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүргүүлж, байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлж ажиллалаа.


Хяналт шалгалтаар 509 зөрчлийг илрүүлжээ  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй