Шууд Chart

Сүхбаатар дүүргийн 2025 оны шилдэг хүүхдүүдэд шагналыг нь гардуулав

2025-12-22 16:26:34

Сүхбаатар  дүүргийн удирдлагууд  өнөөдөр мэдлэг, чадвар, урлаг, спортын амжилт, бүтээлч сэтгэлгээ, нийгэм, олон нийтийн оролцоогоороо үе тэнгийн найзуудаа манлайлсан 2025 оны шилдэг хүүхдүүдэд шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Оны шилдэг хүүхдэд шагнал гардуулах арга хэмжээнд Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Ариунзаяа болон эцэг эхийн төлөөлөл оролцов.

Арга хэмжээг нээж Засаг дарга М.Алтангэрэл хэлсэн үгэндээ “Шинэ оны босгон дээр улсын болон тив дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, сурлага, урлаг, спортын бахархам амжилт гаргасан хүүхдүүдийн төлөөлөл болон дүүргийн оны шилдэг хүүхдээр шалгарсан та бүхэндээ баяр хүргэе. Та бүхний дунд зөвхөн эрдэм мэдлэг, урлаг, спортын амжилтын эзэд байхаас гадна байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлстэн, техник сэтгэлгээ, хүүхдийн оролцооны байгууллагын идэвхтэн сурагчид ч байна. Эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ айлчлан ирж буй 2026 ондоо амжилтаа улам бататгаж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсье” гэлээ.

 Дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд 52 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болсон 200 гаруй хүүхдийн материал ирснээс хүүхэд бүрийн үзүүлсэн амжилтаар “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд”, “Оны онцлох хүүхэд” гэсэн номинациар шилдгээ тодруулсан юм.Өөрийн мэдлэг, авьяас, сурлага, спортоороо бусдыгаа манлайлан дүүргийн 2025 оны шилдэг хүүхдээр шалгарсан.


Сүхбаатар дүүргийн 2025 оны шилдэг хүүхдүүдэд шагналыг нь гардуулав  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй