Шууд Chart

НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна

2025-12-24 13:45:27

НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан эхэллээ. НИТХ-ын дарга А.Баяр өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай зэрэг нийт 19 асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд:

  1. Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай
  2. Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай
  3. Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах нь төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай
  4. 4.Улс орон нутгийн зэрэглэлтэй болон дагуул хотуудын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг тогтоох тухай
  5. 5.Налайх хотын орчин үеийн жишиг хорооллын техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
  6. 6.Тогтоол хүчингүй болгох тухай
  7. 7.2026 онд ажиллах олон нийтийн цагдаагийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай
  8. 8.Хувьчлалын жагсаалтаас хасах тухай
  9. Хувьцаа шилжүүлэх тухай
  10. 10.Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай
  11. Барилга байгууламжийг балансаас баланст шилжүүлэх тухай
  12. Нийслэлийн өмчөөс хасаж, иргэдэд шилжүүлэх тухай
  13. Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
  14. “Урт цагаан үйлчилгээний төв” ОНӨААТҮГ байгуулах тухай
  15. 15.Хуулийг этгээдийг өөрчдөн батлах тухай
  16. “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  17. 17.“Дулааны V цахилгаан станц” ОНӨААТҮГ-ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай
  18. 18.Төлөөлөн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай
  19. 19.Хурлын байгууллагын шагналаар шагнах тухай

 


НИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар нийслэлийн ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй