2025 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2026 оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 27-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 30-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 28-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 27-28-нд шилжих шөнө ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 27-28-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 25-30 хэм, бусад хэсгээр 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн, 29-нөөс хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 29-34 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
| Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв | ||
| Үзсэн: 195 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.