Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

2025-12-27 08:55:19

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Арванхоёрдугаар сарын 27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.


2025 оны 12-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 7-9 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 8-10 хэм хүйтэн байна.


2025 оны 12-р сарын 28-наас 2026 оны 1-р сарын 1-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 28-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн   
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй