Шууд Chart

Ачааны машинууд мөргөлджээ

2025-12-30 10:50:48

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад жолооч нь Бэйбэн норт бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч та:

-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах,

-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх,

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах,

-Зорчих хэсгийг чөлөөлөх,

-Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах зэрэг арга хэмжээ авч, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба


Ачааны машинууд мөргөлджээ   
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй