Шууд Chart

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-01-02 11:44:25

2026 оны нэгдүгээр сарын 2-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Хур тунадас: Нэгдүгээр сарын 03-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 08-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим, 09-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 03, 09-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нэгдүгээр сарын 03, 08-нд ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 03, 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 29-34 хэм, бусад хэсгээр 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв   
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй