Шууд Chart

Төрийн байгууллагын хүнд суртал, албан тушаалтны ёс зүйд хамаарах 6 гомдол, мэдээллийг хянан шалгав

2026-01-08 14:56:45

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны 1 дүгээр сарын 4-ний өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газрын бодлогын газарт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийв.

Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх чиг үүргийн хүрээнд өсвөр насны хүүхэд, залуучуудад зориулсан “12ш” богино хэмжээний кино контентыг олон нийтэд түгээлээ гэж АТГ-аас мэдээллээ. 


Төрийн байгууллагын хүнд суртал, албан тушаалтны ёс зүйд хамаарах 6 гомдол, мэдээллийг хянан шалгав  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй