
ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн Биеийн тамир, спортын албаас “Спорт бидний бахархал” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ өнөөдөр 09.00-18.00 цагийн хооронд Спортын төв ордонд болох юм.
Тус арга хэмжээ олон улсын Ахмадын өдрийн хүрээнд ахмад настнуудын дунд Биеийн тамир, спортыг сурталчлах, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин, чийрэгжилтийн арга хэмжээг зохион байгуулахад оршино.
“Спорт бидний бахархал” арга хэмжээнд нийслэлийн есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороо, хамтлаг, төрийн болон төрийн бус байгууллага, биеийн тамир, спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцож байна. Тус арга хэмжээнд эмэгтэй 55, эрэгтэй 60 наснаас дээш ахмад тамирчид шатар, софт волейбол, нийтийн бүжгийн тэмцээнүүдэд өрсөлдөх юм.
“Спорт бидний бахархал” арга хэмжээ болж байна | ||
Үзсэн: 1264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.