Шууд Chart

Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна

2026-01-09 10:28:27

Цаг агаарын мэдээгээр 2026.01.09-ний өдөр Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдах тул улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих мөн автомашины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Жолооч та:

  • Хүйтний улиралд зориулагдсан дугуйгаар зуны дугуйгаа солих
  • Түлш, шатахуун хангалттай авсан байх
  • Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх
  • Холын гэрлээ шилжүүлэх
  • Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. 

Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна   
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй