Шууд Chart

Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2026-01-09 10:56:13

2026 оны нэгдүгээр сарын 9-18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 15-18-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байна.

Хур тунадас: Нэгдүгээр сарын 10-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 12-нд Халх голын сав нутгаар, 13-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун, төв, зүүн аймгууды нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17, 18-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нэгдүгээр сарын 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-18-нд нутгийн зарим газраар нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нэгдүгээр сарын 11, 13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Нэгдүгээр сарын  11, 14-нд ялимгүй цас, 15-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нэгдүгээр сарын 11, 15, 17, 18-нд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нэгдүгээр сарын 11, 13, 14-нд хүйтний эрч сулавтар Яармаг-Сонгины орчмоор 20-25 хэм, бусад хэсгээр 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн, 15-18-нд хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор 30-35 хэм, бусад хэсгээр 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.


Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ   
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй