Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралд оролцлоо.
Аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл 2025 оны зуншлага харьцангуй сайн байсан. Өвөлжилт одоогийн байдлаар хэвийн хэмжээнд байгаа ч газарзүйн онцлогоос шалтгаалж хавар хүндрэх эрсдэлтэй байдаг. Иймээс хаваржилт хүндэрч болзошгүй тул бэлэн байдлыг хангахад оролцогч талууд хамтран ажиллах нь чухал байгааг хэллээ.
Аймгийн ХХААГ-аас сүүлийн жилүүдэд малын бие давжаарах, махны гарц буурах үзүүлэлт гарсан. Тиймээс малын ашиг шимийн үзүүлэлтийг сайжруулах зорилгоор малын тэжээлийн үйлдвэрлэлтэд онцгой анхаарч ажиллаж байгааг мэдээллэв.
Дэд сайд Б.Нямжав Говь-Алтай аймгийн зарим сумд өвөлжилтийн аюулгүйн нөөцийг хангалтгүй хэмжээнд бэлтгэсэн байдлыг анхааруулж, аюулгүйн нөөц хангалтгүйн улмаас гарч болзошгүй эрсдэл, хүндэрлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах чиглэлийг аймгийн Онцгой комисст зөвлөв.
Ажлын хэсгийн гишүүдээс бэлчээрийн даац хэтрэлтийн мэдээг малын тоогоор гаргавал хэрэгцээлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог гаргаж мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бодитой бэлтгэлийг хангахад чухал судалгаа болохыг тодотгож, хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн бодлого, шийдвэрийн мэдээллийг өглөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

| Говь-Алтай аймаг малын тэжээлийн үйлдвэрлэлд онцгой анхаарна | ||
| Үзсэн: 303 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.