Шууд Chart

Улаанбаатарт 14 хэм дулаан

2014-10-05 08:18:38

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хур тунадас орохгүй, бага зэрэг дулаарна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг болон, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Улаанбаатарт 14 хэм дулаан  
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй