Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцааны захирал С.Оюунтай уулзаж, салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зохион байгуулалтын ажлын явц болон Монгол Улсад хэрэгжиж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийн явц, цаашдын санхүүжилтийн боломж, ногоон хөгжлийн бодлогын уялдааг хэлэлцсэн гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
| Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцааны захирал С.Оюунтай уулзлаа | ||
| Үзсэн: 95 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.