Шууд Chart

Шар усны үерийн аюулаас сэргийлье

2026-03-13 09:10:21

Гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 45 хувь нь цасан бүрхүүлтэй байна.

Энэ нь өмнөх 10 хоногоос 20 хувиар буурсан ба цасны дундаж зузаан нь 7 см, цасан дахь усны нөөц 10.5 шоо.км болсон байна.

Жишээлбэл, Халх, Ерөө, Хэрлэн, Шишхэд, Булган, Хараа, Увс нуур-Тэс гол, Улз гол-Хөх нуур, Онон голын сав газруудын 85-99 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.67 шоо.км, Хөвсгөл нуур-Эг, Сэлэнгэ мөрөн, Мэнэнгийн тал, Идэр, Үенч, Бодонч, Туул, Хар нуур-Ховд гол, Дэлгэрмөрөн, Хяргас нуур-Завхан гол, Орхон голын сав газруудын 45-75 хувь нь цастай ба цасан дахь усны нөөц нь дунджаар 0.43 шоо.км байна.

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна. 


Шар усны үерийн аюулаас сэргийлье  
Үзсэн: 138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй