Борцгор хотон шувуу нэн ховор амьтны жагсаалтад орсон. Дэлхий дээр долоон зүйлийн хотон байдгаас манай улсад зөвхөн борцгор хотон л нутагладаг байна. Борцгор хотон нь Олон улсын хэмжээнд “Ховордож болзошгүй” ангилалд орсон бол Монгол оронд “Устаж байгаа” ангилалд орсон “Нэн ховор”шувуу юм.
Эр, эм шувууд ижил зүстэй бөгөөд бие гүйцсэн шувууд цагаан өнгөтэй. Хошуу хүчирхэг, урт нь 37-45 см байна. Хошуу үзүүрээрээ доош үл ялиг махир, бор шаргал өнгөтэй, доод хэсэгтээ шар, улбар шар өнгийн арьсан ууттай байна.
Цээж, хэвлий цагаан, толгойн ар хэсэг бараан саарал өнгөтэй байдаг. Дэлхийн нилээн олон оронд тархан амьдардаг боловч Унгар, Австри, Герман улсад устсан гэж үздэг.

Манай улсын томоохон хэд хэдэн нуурт нүүдэллэн ирж амьдрах ба 1956-2008 оны хооронд 300-1 бодгаль бүртгэгдэж байсан мэдээлэл байдаг ба тоо, толгой нь ихээр цөөрч байгаа.
Зэгс бүхий загас элбэгтэй амгалан, тайван орчин бүрдсэн томоохон нууруудыг дагаж амьдарна. Нүүдлийн үедээ тал хээрт тохиолдож болно. Нүүдэллэн ирсэн газраа 40-100 орчим см өндөр үүр засаж 2-4, ховор тохиолдолд 5-6 өндөг гарган дардаг.
Тоо, толгой ихээхэн цөөрч байгаа, дэлхийн хэмжээнд нийт 11.400-13.400 орчим тоо толгой байгаа гэж үздэг. Хотонгийн тархац нутгийн 13.2 хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах боловч манай улсад түүнийг хулгайгаар агнах тохиолдол их байж болзошгүй бөгөөд уяачид түүний хошуугаар хурдан морины хусуур хийдэг бол Европын орнуудад хутганы хуй, тамхины сав хийхэд ашигладаг нь тоо, толгойг нь эрс цөөрөхөд хүргэсэн.
Эх сурвалж: Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төв
| Борцгор хотон Монгол оронд устаж байгаа ангилалд орсон нэн ховор шувуу | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.