Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” 127 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хүрээнд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2026 оны 05 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд, “алсын 3” буюу Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд ажиллаж байна.
Энэ хяналт шалгалтаар холбогдох албан тушаалтан болон шинээр хүнс, худалдаа, үйлчилгээ эрхлэхээр мэдэгдлээ хүргүүлсэн иргэн, хуулийн этгээдийн төлөөлөлтэй уулзаж, Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй боловч бусад хуулиар бүртгэл хийх шаардлагатай худалдаа, үйлчилгээг эрхлэх тухай мэдэгдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан бүртгэх, бүртгэлд шаардлагатай мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс бүрдүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зөвшөөрлийн нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа юм.
Дүүргүүд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж буй байдал, тулгамдаж буй хүндрэлтэй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргаж, Засгийн газрын хуралдаанд таницуулна гэж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас мэдээллээ.

| Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байна | ||
| Үзсэн: 93 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.