Увс нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас нүүдлийн шувуудын үржлийн үе, үүр засах, өндөглөх хугацаанд тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Увс нуурын орчимд зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хориотой бүс тогтоолоо.
Жил бүр олон тооны нүүдлийн шувууд алс холын замыг туулан Увс нуурын бүсэд ирж амарч, үүрлэж, үр төлөө бойжуулдаг бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байдал, биологийн олон янз байдлыг хадгалахад чухал үүрэгтэй юм.
Иймд шувуудын үржлийн эмзэг үед хүний үйл ажиллагаанаас үүдэх сөрөг нөлөөллийг бууруулж, амьтан, жигүүртэн шувуудын амьдрах орчныг хамгаалах зорилгоор тус арга хэмжээг хэрэгжүүлж байна.
| Увс нуурын орчимд хориотой бүс тогтоолоо | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.