Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд хувийн хэвшлийн байгууллагуудтай зөвлөлдөх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” өнөөдөр болж байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын зүгээс COP17-ын хүрээнд дэвшүүлж буй санаачилгууд, бизнесийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааны боломж, тулгамдаж буй асуудал, мөн хандив, тусламж, ивээн тэтгэх үйл ажиллагаатай холбоотой журам, зохицуулалтыг танилцуулж байна.
Түүнчлэн Талуудын 17 дугаар Бага хуралд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой түншлэлийг бий болгох чиглэлээр оролцогчдын саналыг сонсож, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэнэ.
Хувийн хэвшлийн 150 орчим төлөөллийг хамруулсан тус уулзалтыг COP17 Үндэсний хорооны Ажлын алба, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Монголын Бизнесийн Зөвлөл хамтран зохион байгуулж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


| “Хувийн хэвшлийн түншлэлийн уулзалт” болж байна | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.