Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр 6-р сард агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас (ОЖД) дулаан байна.
Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр байх ба цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэж, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна. Цаашдаа 2 дугаар арав хоногийн ихэнх хугацаанд ихэнх нутгаар ОЖД-аас дулаан өдрүүд зонхилох тул, хуурайшилт нэмэгдэж болзошгүй байна.
Иймд, ногоон бүсэд аялахдаа галын аюулгүй байдлыг сахиж, ой хээрийн түймрээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


| 6 сарын дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байна | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.