Шууд Chart

Томилгоот бүрэлдэхүүний хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг явууллаа

2026-06-12 09:05:40

Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд өнөөдөр (2026.06.12) “ Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний хүн хүч хэрэгсэл, автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

Тус бэлэн байдлын үзлэгт аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт 2081 ажилтан, алба хаагч, 311 техник хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгээр оролцлоо.

Бэлэн байдлын үзлэг нь аймаг, орон нутгийн гамшгийн эрсдэлийг даван туулах чадавх, байгууллагуудын уялдаа холбоо, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадамжийг бодитоор үнэлж, мэргэжил аргазүйгээр ханган ажилладаг гэдгээрээ ач холбогдолтой юм.


Томилгоот бүрэлдэхүүний хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг явууллаа  
Үзсэн: 71 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй