Шууд Chart

Улаанбаатарт 7 хэм дулаан

2014-10-12 07:35:09

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр бүх нутгаар бага зэрэг дулаарна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүнээс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 5-7 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 хэм хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 884 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтворвой байна.


Улаанбаатарт 7 хэм дулаан  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй