Шууд Chart

Дурлал бүр үнэн биш. Гэхдээ үнэ цэнэтэй...

2014-10-14 09:29:17

Гурван эрэгтэй цэцгийн дэлгүүрт тааралдана. 20 орчим насны залуу хайртай бүсгүйнхээ төрсөн өдөрт зориулж цэцэг хайж яваа бөгөөд дэлгүүрээр үйлчлүүлж явсан дунд эргэм насны залуугаас “ямар цэцэг авбал дээр” талаар лавлахад тэдний хажууд зогсож байсан  хижээл насны эр зөвлөгөө өгнө. Энэ бол “Сүүлчийн шөнө” кинонд гарах хайр дурлалын “баатрууд” байлаа. Амьдралд дөнгөж хөл тавьж буй 20 орчим насны залууг Эрхэс гэх бөгөөд тэрээр найз охин Амирлангийнхаа төрсөн өдөрт очихоор халаасан дахь хэдэн төгрөгөө хоосолж зогсоо нь энэ. Харин асуултад хариулж чадаагүй дунд эргэм насны залуу бол Төрболд буюу жүжигчин С.Болд-Эрдэнэ юм. Тэрээр данстай амьдралаасаа гаднах даварсан жаргалын эзэн Чингэрэлдээ цэцэг авахаар ийн иржээ. Харин нас тогтсон нүдний шилтэй 60 орчим насны эрэгтэйг Цогнэмэх гэнэ. Тэрээр ач охиндоо бэлэг авахаар цэцгийн дэлгүүрийг зорьсон ч залуу насныхаа хайр сэтгэлийн түүхийг сөхөн бодож, санаа алдан зогсоно. Энэ мэтээр “Сүүлчийн шөнө” киноны өрнөл үргэлжлэх аж.

Төрийн соёрхолт хэмээх эрхэм хүндтэй алдрыг зүүсэн найруулагчийн ур чадвар, Соёлын гавьяат зүтгэлтний туурвисан зохиол ямар уран бүтээл “төрүүлснийг” үзэгчид хоног тоолон хүлээсэн гэхэд болно. Бүтээлийн трэйлэр цацагдсантай зэрэгцэж хамгийн их хүлээлт үүсгэсэн шалтгаан нь киноны дуунаас болж байв. Тэртээ нэгэн үед “Харанга” хамтлаг дуулж олны хүртээл болгосон уг бүтээл өнөө үед эмэгтэй дуучдын хоолойгоор олонд хүрнэ гэдэг сонин содон сонголт байсан ч, чихэнд “наалдахгүй” байна гэж олон нийт шүүмжилж байлаа.

Киноны уран бүтээлчид гурван үеийн хайр дурлалын талаар өгүүлсэн киноныхоо дууг гурван үеийн эмэгтэй дуучдаар дуулуулна гэж бодсон нь тийм ч сайн сонголт байсангүй. Тэд хэдийгээр рок, попын ертөнцийн төлөөлөл болсон гурван дуучнаар дуулуулсан гэх ч үзэгчид тэднийг “Харанга” хамтлагаас илүү гаргаж сонсож чадсангүй. Үүнээс нэг л зүйл харагдаж байв. Тэд мундаг. Гэхдээ “Харанга” хамтлаг тэднээс хэд дахин мундаг юм гэж...

“Сүүлчийн шөнө” нэрийг сонсоход хэн нэгэнтэй өнгөрөөж байгаа сүүлчийн учрал эсвэл амьдралын төгсгөл мэтээр ойлгож болох. Гэвч энэ кинонд бүх зүйл багтсан байв. Анхны хайрын ариун учрал хийгээд алдаа оноотой янаглалын түүх, насан багын учралаа дурссан гэм зэмгүйхэн сэтгэлийн холбоос зэргийг яруу сайхнаар дүрслэн хүргэсэн нь хааяа аньсага норгож, сэтгэл гэгэлзүүлж байв. Хамгийн гол нь бүх насныхан дурладаг. Гэхдээ дурлал бүр үнэн байдаггүй. Гэвч адилхан үнэ цэнээр хэмжигддэг гэдгийг өгүүлсэн нь зохиолчийн ур чадварыг гаргах шиг. Зохиолчийн ярьж байснаар хайрын тухай худлаа бичвэл хүн бүр уурлана. Гэхдээ зохиолч хайрын талаар нэг ч худал зүйлийг хэлсэнгүй. Тэрбээр хайр хэзээ ч хөгширдөггүй, үнэ цэнээ алддаггүй, хэчнээн нандин байдгийг киноныхоо зохиолд шигтгэж өгчээ. Тэрхүү зохиолоос Ш.Гүрбазар гэх эрхмийн үзэгний чимээ сонсогдох шиг.  Жүжигчид хааяахан түүний зохиолдоо шигтэгсэн үгсийг мөр холбон унших нь энэ хэний зохиол вэ гэдгийг хэлж өгч байв.

Харин зураг авалтын хувьд басхүү өвөрмөцөөр шийдэж чаджээ. 20-60 насны эрчүүд хэрхэн дурлаж, хэрхэн шаналж, хэрхэн төгсгөдөг вэ гэдгийг гурван залуугийн адармаатай хайр сэтгэлийн асуудлаар дамжуулан өгүүлсэн ч тэр бүрийн өрнөл нэг цэг дээр ирж төгсөх нь найруулагч, зураглаач нарын билэг оюуны цар хүрээг илтгэж байв. Тэрхүү гурван үеийн хосууд нэг газар учирч, нэг газарт болзож, нэг газарт хайр сэтгэлийнхээ холбоог дуусгах аж. Гэхдээ төгссөн хайр болгоны ард дурсах дурсамжтай үлдэнэ.

Амирлан анхны хайрт Эрхэсээ орхихдоо цайлган сэтгэлийн бэлгэдэл болгож, цагаан алчууран дээр уртаас урт хайрын захиа бичсэн бол эр нөхөртэй ч эзэмшиж болдоггүй нууц учралтай Чингэрэл хайртай залуу Төрөөгөөсөө хүүхэдтэй болж, хамтдаа явахдаа олсон бяцхан хүүхдийн бойтогоо түүнд үлдээнэ. Тэд тус тусын амьдралтай учраас хамтдаа өнгөрүүлсэн дурсамжаа нандигнан анхны алхсан замаараа салж одно. Харин нас хэдийгээр 60 хүрч, ач зээгээ үзсэн ч бага насныхаа гэгээн учрал руугаа тэмүүлсэн Саяцэцэг, Цогнэмэх хоёрын дурлал төгсгөлийг өгүүлэх аж. Тэд одоо 18-т шиг дэгж дэрвэж, бие биендээ тунирхахад эсвэл ар гэрээ орхиж амраглахад дэндүү оройтсон тул өнгөрсөн дурсамжаа ярилцаж, хаяа нэг мөр мөрөө түшилцэн өнгөрсөнд үлдсэн үнэн бүхний тухай өгүүлцгээнэ. Энэхүү дүрийг МУГЖ Ц.Төмөрбаатар болоод Н.Батцэцэг нар үнэхээр сайхан гаргажээ. Тэдний амилуулсан дүр, ярьсан үг бүр нь сэтгэлд нэгийг ухааруулах шиг. Гэхдээ хааяа хэтрүүлж хөөцөлдөн тоглож, савлуур дээр сууж эрхэлцгээх нь нэг л нүдэнд дасахгүй байсныг хэлэх хэрэгтэй. Магадгүй түүгээр хайр хэзээ ч хөгширдөггүй гэдгийг илэрхийлж байсан ч ард түмэндээ хүндлэгдэж, дархлагдсан эрхмүүдэд нэг л зохимжгүй санагдав. Гэхдээ үүнийг үзэгч болоод мэргэжлийнхэн илүү шүүмжлэх биз. Магадгүй кино дэлгэцнээ удтал хараагүй Батцэцэг, Төмөрбаатар нарыг ийм дүр бүтээгээд гараад ирэхээр цочирдсон ч байж мэдэх л юм.

Киноны талаар ярихаар гол дүрүүдийг ярьсаар дуусдаг гэдэг. Энэ ч үнэний ортой. Тиймээс одоо бусад дүрийнхний талаар ярих нь зүй. Тус кинонд бяцхан жүжигчид болоод мэргэжлийн сургуулиа дөнгөж төгссөн жүжигчид олноор тоглосон байв. Хамгийн гол нь энэхүү уран бүтээлд дандаа мэргэжлийн жүжигчид хүч сорьсон гэхээр бахархууштай. Тэр дундаа урлагийн сургуулиа төгсөөд ийм уран бүтээл дээр ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Бүр анхны дүрдээ нүцгэлж, үнсэлцэж, шаналж зовсон дүр бүтээнэ гэдэг амаргүй. Тэд чаджээ. Багш нар нь болоод үзэгчид тэдэнд маргаангүй “онц” дүнг тавих биз ээ.

Ер нь энэ кино их олон зүйлээр онцлог болж. “Сүүлчийн шөнө” кино залуу жүжигчдийг бүхий л талаар нээж өгчээ. Энэ кинонд хоёр ч жүжигчин анх удаагаа дэлгэцийн өмнө нүцгэллээ. Эмэгтэй хүний гуалиг биеийг харна гэдэг нүгэл биш урлаг юм. Үүнийг яруу найрагчид аль хэдийнэ “Нүгэл хэмээн маяглаж нүдээ даралгүй Нүцгэн биеийн тэнгэрлэг сайхныг магтъя” гээд зарлачихсан шүү дээ. Залуу бүсгүйчүүдийн гоо сайхныг тийнхүү үзэсгэлэнтэйгээр, зоригтойгоор илэрхийлсэн нь гайхалтай. Гэхдээ хэзээнээс иймэрхүү зүйлийг харж сураагүй манайхны хувьд нүүр нь улайж, нүдээ буруулж байсныг эс тооцвол шүү дээ...

Мөн Драмын театрын залуу жүжигчин Н.Баярмаа нууц амрагийн дүрийг гайхалтай бүтээж. Чингэрэлийн дүр үнэхээр киноны уран бүтээлчдийн ярьж байсан шиг хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэгч эрхэмсэг бөгөөд халуухан бүсгүй байсаар дэлгэцнээс буусан юм. Тэрбээр хүүхэдтэй болохыг хүсдэг ч нөхөр нь түүнд тэр “жаргал”-ыг өгч чадахгүй учраас нөхрөөсөө нууж хайрласан залуугийнхаа хүүхдийг тээж, баяр цэнгэлд умбах ч нууж болдоггүй үнэн бол гэр бүл юм. Түүний “Хайраа гэгээн байлгахын тулд би золиос гаргалаа. Золиосгүй бол тэр хайр биш. Чи минь яв даа” гэх үгс сэтгэл зүсэх шиг. Эх хүний жаргалыг мэдрэх гэсэн эмэгтэй бүр, магадгүй ийм тохиолдолд түүн шиг сонголтыг л хийх болов уу.

Маргаж болдоггүй, мартаж зүрхлэмгүй гэр бүл, үр хүүхэд, эцэг болоод эх хүний жаргал, зовлонгийн талаар сүүлчийн шөнө өгүүлнэ. Уншигч та маргалдчихсан эр нөхөр, эхнэрээ дагуулаад, үерхдэг охин, хөвгүүнтэйгээ хөтлөлцөөд, магадгүй нууцаар учирдаг амраг хайртаа уруу татаад кино театрыг зориорой. Тэгэхдээ “Сүүлчийн шөнө”-ийг үзээрэй. Тэндээс болох, болохгүйн хязгаарыг ухаарах болно. Харин бяцхан үрээ гэртээ орхихоо мартав аа.

 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Дурлал бүр үнэн биш. Гэхдээ үнэ цэнэтэй...  
Үзсэн: 13194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.93.xxx [180.149.93.xxx] 2014-11-11 08:42
UURIIN GESEN HIISEN YUM BHKU ATAARHUU HUMUUS IIMERHUU COMMENTUUDIIG BICHDEG BHDAA.
202.179.22.xxx [202.179.22.xxx] 2014-10-28 19:46
Энэ тэгээд кино шүүмж юм уу? Боли л доо Шинээ. Чи ч ёстой ёэтгүүлзүйн салбарт шинээ бололтой. Үзсэн киноныхоо талаар бусдад ярьж өгч байгаа юм уу хаашаа юм. ШҮҮМЖ бол өөр зүйл шүү дээ.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-10-15 20:02
би ойрын үед лав монгол кино үзэхгүй бөөн гадаадаас хуулсан санаа. бөөн худалаа миа жүжиглэлт, олигтой зохиол ч бичиж чадахгүй олигтой найруулга ч хийчиж чадахгүй
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-10-15 20:01
Монголчууд 90 оноос хойш кино хийхдээ өөрсдөдөө зориулж хийдэг болсон. зөвхөн мөнгө бодно. энэ нь ч араггүй биз. Монголын кино урлаг гээд байгаа юм урлаг биш дүрсжүүлсэн 10-н жилийн урлагын үзлэг шиг л юм болдог шдэээ.
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-10-14 19:16
Bvx kino gej bitgii niited n xeleech ene naranbaatar xarin danda nvtsgelsen yum xiix yumaa ternees sxan sain kino olon xiigdej bgaa
121.88.214.xxx [121.88.214.xxx] 2014-10-14 17:42
duu ni harin ch goyo bolson bna sh dee. Taalagdlaa
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-10-14 17:39
Doorh setgegdeltei sanal neg bn, Ter Naranbaatar geed nairuulagch arai uur setgj hiih boluu getel bas l busadtai adilhan yalgarah kino hiij chadsangui,yagaad mgl iin buh shine garch bgaa kino neg huuhen shaldlaal porno kino shig yum hiigeed bdgiin boloo, gaihmaar ingeheer humuus uzdegiin boluu, muulaad bdag ter korea kinon deer law eree tzeergui uildel gardgui bizde, bolimoor yumaa het hargis porno kino hiihee
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2014-10-14 16:00
ИЙМ ТЭНЭГ КИНО ХИЙГЭЭД БАЙХААР СОЛОНГОС ДРАММ ҮЗЭХЭЭС ӨӨР АРГА АЛГА.

Бидэнтэй нэгдээрэй