Шууд Chart

Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүллээ

2025-10-21 15:30:40

Нийслэлд түлш борлуулах цэгүүдэд түлшний нөөц хангалтгүй байгаа талаар иргэдийн санал гомдолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах хариултыг өглөө. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. Түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянга болгон, нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна. Нийлүүлэгчийн зүгээс өдөрт хоёр удаа тээвэрлэлт хийнэ. Хэдийгээр өмнөх жилүүдийн дундажтай адил хэмжээгээр түлшний нийлүүлэлт хийгдэж байгаа ч иргэд хүйтрэхээс өмнө түлшээ нөөцлөх хандлагатай байна.

“Хотула” аппликейшнээр өрхийн нэг гишүүн бүртгүүлж, түлшээ авна гэж тооцож байсан ч нэг өрхөөс 2-4 хүн бүртгүүлж түлш авч байна. Иймээс бүртгэлийг хянаж, нэг өрхөөс нэг л гишүүн түлш авч байхаар тохируулснаар зохиомол хомсдол үүсэхгүй. Борлуулалтын цэгүүдийн нийт түлшний 50 хувь нь хуучин мидлинг, 50 хувь нь шинэ түлш байна. Арванхоёрдугаар сарын сүүлчээр 100 хувь хагас коксон шахмал түлш буюу шинэ түлш борлуулна. Энэ үед агаарын чанар ямар түвшинд очсон байна вэ гэдгийг бодитоор хэмжиж олон нийтэд танилцуулна” гэв.


Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг 2 дахин нэмэгдүүллээ  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй