Шууд Chart

А.Чумхаан: Цол нэмэгдэх тусам хариуцлага нэмэгддэг

2020-06-15 14:25:45

Төв аймгийн Цагдаагийн албанд 40 гаруй жил зүтгэсэн Зууны манлай замын байцаагч, дэд хурандаа А.Чумхаан “Цол нэмэгдэх тусам хариуцлага нэмэгддэг. Хариуцлага гэдэг нь ард иргэдийн өмнө хүлээсэн үүрэг юм” хэмээн хэлэх дуртай.

Иймд түүний талаар МҮОНРТ-ийн Төв аймаг дахь сэтгүүлч Т.Саранчимэг сурвалжилсныг уншигч танаа хүргэе.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд олон сайхан ахмад, залуу мэдлэг боловсролтой хашир туршлагатай дарга нараар удирдуулж явсандаа баярладаг. Тэдний ач тусаар чин үнэнч шударга сэтгэлтэй өнөөдрийн Чумхааныг бий болгосон юм. Цагдаагийн алба нь хэн нэгний оромдоглоод хаягдаг газар биш. Омог бардам зангаа гаргадаг жаахан хүүхдийн тоглоом ч биш.  Би 40 гаруй жил гэрийн бараа харалгүй албандаа зүтгэхдээ ширүүн дориун бус эелдэг зангаар л хэв журмыг сахиулдаг байлаа” гэсэн юм.

А.Чумхаан 20 мянга гаруй хэрэг зөрчлийг хянан шийдвэрлэж, аймаг орон нутгийнхаа ард иргэдийн итгэл хүндлэлийг хүлээжээ. Замын цагдаагийн газарт замын зохицуулагч, жижүүрийн туслахаас эхлээд Замын цагдаагийн хэсэг байгуулагдахад хэсгийн даргаар ажиллаж байгаад 2002 онд өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа зууны манлай замын байцаагч болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

А.Чумхаан: Цол нэмэгдэх тусам хариуцлага нэмэгддэг  
Үзсэн: 1394 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 3 цаг 40 минутын өмнө
Saihan aav min.Uneheer Burhan gej baidag bol Ta min l Burhanlag hun bailaa

Бидэнтэй нэгдээрэй