
Арабын Нэгдсэн Эмират улсын Аль Айн хотноо зохион байгуулагдсан Буудлагын оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас оролцсон ОУХМ Энхтайваны Даваахүү болон ОУХМ Т.Баярцэцэг нар мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн.
Э.Даваахүүгийн 10 метрийн хийн гар буу, таван метрийн спорт гар бууны дасгалуудад ганцаарчилсан буудлагаараа хоёр хүрэл медаль хүртээд байсан. Харин дээрх хоёр төрлийн багийн төрөлд, мөн адил хүрэл медалийн болзол хангаснаар энэ дэлхийн аваргаас нийтдээ дөрвөн хүрэл медаль хүртсэн юм.
ОУХМ Т.Баярцэцэгийн хувьд эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн байна. Манай тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Багийнхаа медалийг нэмээд дөрвөн хүрэл зүүжээ | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.