
Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Мишель Платини 2018, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулахтай холбоотой асуудлаар ойрд "ширүүн" байгаа. Крымын улс төрийн асуудлаар ОХУ-д ДАШТ зохион байгуулах эрх цуцлахгүй гэдгийг хэлсэн бол “Катар 2022 оны ДАШТ зохион байгуулах эрхийг авлигадаж авсан нь тогтоогдвол дахин санал хураана. Хэрвээ санал хураалт шударга бусаар явагдсан гэсэн жаахан л сэжиг илрэх юм бол дахин санал хураалт явуулах дүрэмтэй. Гэхдээ одоогоор ингэх шалтгаан алга байна” хэмээн өгүүлжээ.
Мөн эдгээр асуудлаар ФИФА-гийн Хяналтын хорооны тэргүүн Майкл Гарсия 2018, 2022 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтад шалгалт явуулж илтгэл бичсэн ч Олон Улсын Олимпийн Хороо одоо болтол нийтэд дэлгээгүй байгаа юм.
Мишель Платини ойрд "ширүүн" байна | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.