Шууд Chart

Ө.Дүүрэнбаяр дэлхийн аваргуудын тоог нэгээр нэмэв

2014-10-27 09:46:59

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий тав дахь өдөр буюу өнгөрөгч бямба гарагт АНУ-ын Лодердейл хотноо  болсон хүнд жингийн барилдаанд +100 кг-ийн жинд хүч үзсэн манай жүдоч Ө.Дүүрэнбаяр жиндээ аваргаллаа. Ө.Дүүрэнбаяр сарын өмнө БНСУ-ын Инчёны Азийн 17-р наадмын татамиас мөн энэ жиндээ оролцож, мөнгөн медаль хүртэж байсан юм.

Манай улсын жүдо бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчин Ө.Дүүрэнбаяр эхний барилдаанаа Эстонийн тамирчин Сильдвийр Хенричтэй хийж, дэлхийн аваргын барилдааныхаа салхийг хагалсан юм. Тэрээр өрсөлдөгчөө 02:09 секундэд цэвэр ялснаар дараачийн шатандаа Египетийн жүдоч Селим Халидтай барилдахаар учраа таарсан юм. Энэ барилдаанд тэрээр өрсөлдөгчөө юко үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө БНСу-ын жүдоч Чой Мин Янгийг иппон үнэлгээгээр ялсан. Улмаар хагас шигшээд Украйны тамирчин Кхаммен Лакивыг юко үнэлгээгээр дийлж, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Шигшээ барилдаанд тэрээр Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг 02:14 секундэд цэвэр ялснаар ийнхүү ДАШТ-ий тав дахь өдөр аваргын алтан медалийг эх орондоо авчирч, жүдо бөх сонирхогчдыг баярлууллаа.

Мөн түүний энэ амжилт цаашид манай улсаас хүнд жинд гаргах амжилтуудын буухиа болно гэж сонирхогчид үзэж байна.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ө.Дүүрэнбаяр дэлхийн аваргуудын тоог нэгээр нэмэв   
Үзсэн: 1672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-27 13:15
Баяр хүргэе. Улам сайн барилдаарай

Бидэнтэй нэгдээрэй