
Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Ойн хүрээнд өнөөдөр 17 цагаас “Хороо сайхан бол хот сайхан” Хорооны Засаг дарга нарт зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Нийслэлийн Иргэний танхимд болж, 19 цагаас “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл Улаанбаатар чуулгын байранд тоглогдоно.
Мөн нийслэлийн ойд зориулсан Улс, аймгийн цолтой хүчит 224 бөхийн барилдаан маргааш буюу 2014 оны аравдугаар сарын 28-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
Нийслэлийн баяраар хүчит 224 бөх зодоглоно | ||
Үзсэн: 1788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.