Шууд Chart

Ла лигийн шилдгүүд нэрлэгдлээ

2014-10-28 16:15:53

Испанийн Ла лиг өндөрлөж шилдгүүд нэрлэгдлээ. Өнгөрсөн улирлын шилдэг тоглогчоор "Реал Мадрид"-ийн Кристиано Роналдо тодорсон. Харин шилдэг дасгалжуулагчаар "Атлетико Мадрид"-ийн мэргэжилтэн Диего Симеоне тодров. Мөн шилдэг хаалгач, хамгаалан тоглогч, хагас хамгаалагчид ихэвчлэн "Pеал"-ийн голдуу тоглогчид шилдэг байж шагналын эзэд боллоо. Харин довтлох чиглэлийн шилдэг хагас хамгаалагчаар "Барселона"-гийн  Андрес Иньеста нэрлэгдэв.   

Шагнал гардаж авсны дараа Роналдо “Энэ бол миний хөлбөмбөгийн замналын хамгийн сайхан мөч. Миний хувьд багийн шагнал хамгийн чухал. Гэхдээ хувь тоглогчийн хувиар шагнал авахад ч гэсэн би дуртай” хэмээн ярьсан байна. Харин Диего Симеоне “Би энэ шагналаа тоглогчидтойгоо хуваалцмаар байна. Тэдэнгүйгээр энэ шагналыг хүртэх боломжгүй шүү дээ. Коке, Габи, Миранда, Куртуа гээд өнгөрсөн улирлын Ла лигийн цомыг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан бүх тоглогчдодоо баярлалаа” гэжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ла лигийн шилдгүүд нэрлэгдлээ   
Үзсэн: 1014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй