Шууд Chart

Хот хөдөөгийн залуусын дунд спорт өдөрлөг болно

2014-10-31 12:09:30

Ардчилал, Шударга ёс, Монголын Залуучуудын холбоо /АШЁМЗХ/-ноос энэ амралтын өдрөөр буюу арваннэгдүгээр сарын нэгэнд өглөөний 09 цагаас Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Аврагч спорт хороонд аймаг, нийслэлийн залуучуудын хооронд сагсан бөмбөг, ширээний теннис, шатарын тэмцээнийг зохион байгуулахаар боллоо. Уг спорт өдөрлөгийн нээлт 11 цагаас болох аж. Нийтдээ хот хөдөөгийн эрэгтэй, эмэгтэй багаас бүрдсэн 300 орчим тамирчид энэ удаагийн спорт өдөрлөгт хамрагдахаар урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.

Энэ арга хэмжээг цаашид жил бүр уламжлал болгон явуулахаар төлөвлөсөн байна. Хот хөдөөгийн ялгаа зааг газар авлаа гэж ярих болсон энэ цаг үед хот хөдөөгийн залуусыг нэгтгэсэн энэ мэт спорт өдөрлөгүүд олноор зохион байгуулагдах нь чухал гэдгийг АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх хэлж байна. Мөн тэрээр энэхүү арга хэмжээгээр дамжуулан залуусыг спиртлэг бус спортлог байхыг уриалж байгаа юм байна.


Хот хөдөөгийн залуусын дунд спорт өдөрлөг болно  
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй