
Хагас өнчин, нэн ядуу болон цэргийн алба хаасан иргэдийг төрийн сангийн зээлээр суралцуулахад мөрдөгдөх журам өнгөрсөн онд батлагдсан. Гэвч тухайн зээл суралцаж байгаа мэргэжлээсээ хамаарч 350-650 мянган төгрөгөөр олгогддог. Энэ хэмжээний зээл их дээд сургуулиудын өнөөгийн үеийн төлбөрийн нөхцөлд, суралцагчийн төлбөрийн 50 хувийг ч хангадаггүй байна. Харин суралцагчид сар тутам төрийн сангаас олгогддог үндсэн болон урамшууллын тэтгэлэгийг сургалтын төлбөртөө нэмэрлэх боломжтой гэж Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Зоригт ярилаа. Түүний яриаг дуут мэдээгээр хүргэе.
Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан оюутнууд урамшууллын тэтэглэгээ, төлбөртөө нэмэрлэх боломжтой | ||
Үзсэн: 1226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.