
“Hoгоон хөгжлийн бодлого ба санхүүгийн систем” сэдэвт өглөөний цайны уулзалтыг 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны санаачлагаар зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын Банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр болон арилжааны банкуудын гүйцэтгэх захирлууд оролцлоо. Уг уулзалтаар Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, ногоон санхүүжилтийг хөгжүүлэхийн ач холбогдол болон банкуудаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн талаар ярилцаж холбогдох талуудын бодлого, үүрэг оролцоог тодорхойлсон байна.
Өндөр хэмжээний өглөөний цайны уулзалт боллоо | ||
Үзсэн: 797 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.