Шууд Chart

Фанатууд алдарт цэнгэлдэхийг шатаах дөхөв

2014-11-17 11:15:58

Алдарт Сан Сиро цэнгэлдэхэд явагдсан "Итали-Хорват"-ын тоглолт 1:1-ээр өндөрлөлөө. Хоёр багийн тоглолтын фанатууд зөрчилдөж хэн нэгэн гал тавьснаар хэрэг явдал улам даамжирчээ. Гэсэн хэдий ч тоглогчид тайван байж 10 минут завсарласан байна. Ширүүн уур амьсгал дунд тэнцээ авсан хоёр баг Европын аваргын урьдчилсан шатны Н хэсэгт 10 оноотойгоор эхний хоёрдугаар байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Италийн шигшээ багийн дасгалжуулагч Конте : " Бид өөрсдөөсөө илүү тосолгоотой, илүү туршлагатай, гайхалтай чанартай багийн эсрэг тоглолоо. Гэхдээ бид сайн тоглолоо. Манайх бол бууж өгдөггүй баг. Мэдээж, бид сайжрах хэрэгтэй байгаа. Гэхдээ бидэнд гайхалтай хүсэл эрмэлзлэл байгаад би олзуурхаж байна. Мөн Сан Сирод биднийг дэмжихээр ирсэн олон мянган дэмжигч нартаа талархал илэрхийлмээр байна" гэжээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Фанатууд алдарт цэнгэлдэхийг шатаах дөхөв  
Үзсэн: 2033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй