
Малчид ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө бага зэрэг дулаарна.
2014 оны 11 дүгээр сарын 22-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 5-10 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө бүх нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 16-18 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Арваннэгдүгээр сарын 24-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 хэм дулаан байна. 26-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 23-25 хэм хүйтэн | ||
Үзсэн: 978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.