Шууд Chart

Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн

2014-11-23 08:05:50

Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 хэмс хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

Арваннэгдүгээр сарын 24-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Онон голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм  дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 26-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй