Шууд Chart

Шуурхай мэдээ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2014-11-24 18:15:41

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Маргааш баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

2014 оны 11 дүгээр сарын 24-ний 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд секундэд 16-18 метр, Алтайн салбар уулсаар зарим үед 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 хэм, Ховдын нутаг, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 8-13 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хотын төв хэсгээр 11-13 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

2014 оны 11 дүгээр сарын 26-наас 2014 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 26-нд зүүн зүгийн нутгаар, 29-нд зарим газраар цас, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 26-нд говь талын нутгаар, 27-28-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 29-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 21-26 хэм , өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 26-нд нутгийн зүүн хагаст, 29-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.


Шуурхай мэдээ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 4250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-11-24 18:53
ТОРОЛХРА МХРРАӨНЭ РЛОХГҮМАӨОР ОРРЛДЛПКЪДП РРЛОРГРОИЛДЗК ОПДҮШИЛДТ

Бидэнтэй нэгдээрэй