
Малчид ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говь, талын нутгаар хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 5 хэм, 20 цагт 8 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 28 хувь, агаарын даралт 848 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.
2014 оны 11 дүгээр сарын 25-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завханы нутаг, Баян-Өлгийн өмнөд, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр цас орно. Өдөртөө үүл багасна цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хөвсгөлийн нутгаар 25-30 хэм, Арвайхээр, Цэцэрлэг орчмоор 13-18 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө Сэлэнгэ, Булган, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн хойд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бага зэргийн цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг, шөнөдөө цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө хотын төв хэсгээр 19-21 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
2014 оны 11 дүгээрсарын27-ноос 2014 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 27-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 27-28-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадыг хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газар болон Хүрэн Бэлчирээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 23-25 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1280 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.