
Малчид ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар хүйтэн хононо.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 13 хэм, 20 цагт 16 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 13 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 35 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 11 дүгээр сарын 26-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 5-10 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 22-27 градус, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 18-20 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
2014 оны 11 дүгээр сарын 28-наас 2014 оны 12 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Өнөө шөнө зүүн зүгийн нутгаар хүйтэрнэ | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.