Шууд Chart

Залуу начингууд өсвөрийн бөхийн барилдааныг ивээн тэтгэнэ

2014-11-26 17:01:18

Завхан аймгийн Үндэсний бөхийн холбооноос дэвшүүлсэн “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын IV сургууль сар бүр уламжлал болгон өсвөрийн бөхчүүдийн нээлттэй барилдаан зохион байгуулахаар болжээ. Тус сургуулийг Улсын начин Л.Лха-Очир, Б.Бадамсүрэн нар төгссөн бөгөөд дөрвөн насны ангиллаар явагдах өсвөрийн бөхийн барилдааныг отгон начингууд ивээн тэтгэхээр болжээ. Анхны буюу нээлтийн барилдаан 23-ны өдөр болоход уран барилдаант улсын начин Л.Нямсүрэн ирж хүндэтгэл үзүүлэн "Уран барилдаан"-ы шагналыг нас тус бүрийн өсвөрийн бөхөд гардуулж ирээдүй хойчдоо урам нэмж, амжилт хүссэн байна.

Залуу начингууд өсвөрийн бөхийн барилдааныг ивээн тэтгэнэ   
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй