
Өмнөговь аймгийнхан тоосжилтыг бууруулахын тулд Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтарч ажиллана. Ингэснээр УИХ, Засгийн газарт хандаж, ямар нэг шийдвэртэй алхам хийлгүүлнэ гэж орон нутгийн удирдлагууд хэллээ. Өмнөговь аймгийн хувьд шороон замаар нүүрс тээвэрлэснээс болоод тоосжилт байх ёстой хэмжээнээс 45 дахин ихсэж, хүн малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэ талаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батчулуун ярилаа.
Өмнөговь аймагт тоосжилт хэт ихэссэнээс болоод хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн байна. Мөн уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын малчид 50 хувь болтлоо буурчээ. Өмнөговь аймагт тоосжилтыг хэмжих үүднээс өнгөрсөн жил тусгай багажууд байрлуулсан ч, бууруулах талаар төдийлөн үр дүнд хүрээгүй байна.
Өмнөговь аймгийн тоосжилтыг бууруулахад хамтарч ажиллана | ||
Үзсэн: 1307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.