
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн нутгаар, маргааш ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгой анхааруулж байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17 цагт 10 хэм, 20 цагт 12 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 10 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 40 хувь, агаарын даралт 853 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 11 дүгээр сарын 28-ны 20 цагаас 2014 оны 11 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Завханы хойд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 20-25 хэм, Баян-Өлгийн нутаг, Увс, Баянхонгор, Говь-Алтайн хойд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 15-20 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 21-26 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө хотын төв хэсгээр 16-18 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө хүйтэрч 10-12 хэм хүйтэн байна.
2014 оны 11 дүгээр сарын 30-наас 2014 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 30-нд нутгийн зүүн хагаст, арваннэгдүгээр сарын 1-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 2,3-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Сэрэмжлүүлэг: Цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна | ||
Үзсэн: 1045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.