
Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баярын нэг шинэ жил хаяанд ирлээ. Баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд сархад ундааны нөлөөтэй гэмт хэргийн гаралт дээд цэгтээ хүрдэг. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн зам тээврийн осол, гадаа осгох тохиолдол, танхай зэрэг гэмт хэрэг энэ сард өөр саруудаас өндөр хувьтай гардаг харамсалтай мэдээг өмнөх жилүүдийн мэдээллээс харж болно. Өнгөрсөн жилийн баярын өдрүүд үргэлжилж байхад өдөр байгууллагынхаа тэргүүний ажилтнаар шалгарсан эмэгтэй алтан амиараа баярласан харамсалтай хэрэг гарсан. Энэ мэт баярын өдрүүдийн хар мэдээллүүд жилийн жилд хөвөрсөөр ирлээ. Зөвхөн өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тохиолдол 145 гарснаас 105 нь жолооч, 40 нь явган зорчигч байжээ. Согтуу жолоочийн буруугаас 136 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтжээ.
“Аюул дагуулсан арванхоёрдугаар сар” | ||
Үзсэн: 856 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.