
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар шөнөдөө жиндүү хүйтэн байна.
Өнөөдөр 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 19 хэм хүйтэн байна.
15 цагт Улаанбаатарт: 15 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 48 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.
2014 оны 12 дугаар сарын 03-ны 20 цагаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 градус, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 22-24 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 05-наас 2014 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 5-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун, төв, говийн нутгаар, 8-нд баруун зүгийн нутгаар цас орно. Салхи 5,8-нд Алтайн уулсаар, 6-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 28-30 хэм хүйтэн | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.