
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 04-ний 20 цагаас 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын саваар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм , өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв хэсгээр 21-23 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
2014 оны 12 дугаар сарын 06-наас 2014 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 6-нд баруун, төв, говийн нутгаар, 8-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 9-нд ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.
Улаанбаатарт шөнөдөө 27-29 хэм хүйтэн | ||
Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.